7000-5055, 8876-5555

Харбины Технологийн Их сургууль

  • Байршил: Харбин хот
  • Веб сайт: http://studyathit.hit.edu.cn/
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл: studyatHIT@hit.edu.cn
  • Утас: 0086-451-86412741 / 86402455 /

1920 онд байгуулагдсан Харбины Технологийн Их Сургууль нь технологийн чиглэлээр голчлон техник, технологи, удирдлага, хэл шинжлэл, эдийн засаг, хууль зэрэг чиглэлээр дагнан олон улсад нэр хүндтэй судалгаа явуулдаг Хятадын нэр хүндтэй сургууль юм. Хятадын тэргүүний есөн сургууль нэгдсэн холбооны (С9)-ийн гишүүн сургууль юм.

Тус сургууль Хятад улсын хойд нутгийн мөсөн хот гэж нэрлэгдэх Харбин хотод байрладаг. Түүний зэрэгцээ Вэйхай хот болон Шэнжэн хотод Харбины технологийн их сургуулийн Вэйхай дахь салбар болон Харбины технологийн их сургуулийн Шэнжэн дэх магистрантын сургуулийг байгуулжээ. "Нэг сургууль Гурван салбар" гэсэн сургуулийн бүтцийг бий болгож чаджээ.