7000-5055, 8876-5555

Харбины Инженерийн Их сургууль

  • Байршил: Харбин хот
  • Веб сайт: http://studyHEU.hrbeu.edu.cn
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл: heufao@hrbeu.edu.cn
  • Утас: +86-451-82568266 / 82568218

Харбины инженерийн их сургууль Хятадын зүүн хойд хэсэгт Харбин хотын Сунхуа мөрний эрэгт байрладаг. Харбин хот нь үзэсгэлэнт байгальтай. Жил бүрийн өвөл баригддаг мөсөн хотхон, цасан баримлуудаараа дэлхийд алдартай. Мөн Харбин хот нь Дорнын Парис гэж нэрлэгддэг. Харбин хот нь Хятадын мандарин аялга буюу төв аялгатай хотын нэг учраас цэвэр хятад хэл сурахад хамгийн тохиромжтой хот юм.

Харбины инженерийн их сургууль нь инженерийн нарийн мэргэжлээр голчлон сургалт явуулдаг бөгөөд нийгэм, эдийн засаг, менежмент болон бусад чиглэлүүдээр суралцуулдаг.

Тус сургууль нь нийт 1.261.000 ам.метр талбайтай, үүнээс 88.500 ам.м нь барилга байгууламж бөгөөд нийт 16 факультет, 3 тэнхимийн төвтэй. Тус сургуульд 25.000 гаруй оюутан суралцдагаас 6.067 нь доктор болон магистрын зэрэгт суралцаж байна.