7000-5055, 8876-5555

Бээжингийн хэвлэлийн сургууль

  • Байршил: Бээжин хот
  • Веб сайт: www.bigc.edu.cn
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл:
  • Утас:

Бээжин хэвлэлийн сургууль анх 1958 онд Соёлын сургуулийн Хэвлэлийн тэнхим болон байгуулагдаж хожим нь Дүрслэх урлагийн төв сургуультай нэгтгэсэн. Тус сургууль байгуулагдсан он цагаас эхлэн ямагт бүтээлч байж, өв уламжлалаа хамгаалан, практик мэдлэгийн чиг шугамаар шинийг эрэлхийлсээр ирсэн билээ. 60 жилийн хугацаанд манай сургууль олон тооны шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргасан төдийгүй тэд мэдлэг бүтээгдчийг манлайлан төгс төгөлдөр дэлхийг хамтдаа бүтээж байна. Ийм учраас тус сургуульд БНХАУ-ын хэвлэл, сав баглаа боодол, хэвлэл мэдээллийн салбарын удирдах байгууллагыг байгуулсан байдаг. Бээжин хэвлэлийн технологийн сургууль нь инженеринг, хүмүүнлэг, менежмент, хэвлэл мэдээлэл, урлаг гэх мэт шинжлэх ухаануулыг хослуулан хөгжүүлж буй цогцолбор их сургууль юм.

Гадаад оюутны тоо:117

Монгол оюутны тоо:6

Сургуулийн вэб сайт: www.bigc.edu.cn

Хэрхэн яаж бээжин хүрэх вэ: Улаанбаатар - Бээжин чиглэлийн шуудын вагон долоо хоногт 3н удаа буюу Пүрэв, Баасан, Ням гаригуудад явдаг. Нийт 1149км аялна. Улаанбаатар-Эрээн-Бээжин, Улаанбаатар- Замын үүд-Эрээн-Бээжин гэх маршрутаар мөн явах боломжтой. УБ-с Бээжин рүү ойролцоогоор 2 цаг гаран ниснэ.

Цаг уур: Бээжин хот нь цаг агаарын хувьд тогтуун, өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог.

Сургуулийн онцлог:

БНХАУ-ын график мэдээлэл, хэвлэл, сав баглаа боодол, хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх их сургууль болохын хувьд манай сургууль нь оюутанд өндөр түвшний мэргэжлийн болон мэргэжлийн бус зэргийн боловсрол олгохоос гадна солилцоогоор суралцах боломжийг олгодог.

Шилдэг сургууль,  төрөлжсөн хөтөлбөр, найрсаг хамт олон, тав тухтай амьдрах орчин, нийтийн тээвэр зам харилцаагаар зочиход хялбар дөхөм байна гэдэгт найдаж болохоос гадна таны суралцахаас зорьж буй сургуулидын дотроос хамгийн үзүүштэй сургууль нь Бээжин хэвлэлийн технологийн сургууль байх болно гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль нь олон төрлийн хүчирхэг, нэр хүнд бүхий бакалавр магистрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, сургалтын чанар онц сайн, ирээдүйд ажлын байрны өргөн боломжууд нээлттэй.