7000-5055, 8876-5555

Бээжингийн Уламжлалт Анагаахын Их сургууль

  • Байршил: Бээжин хот
  • Веб сайт: http://guoji.bucm.edu.cn/english/index.htm
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл: zhushuang@bucm.edu.cn
  • Утас: 64286462

1956 онд байгуулагдсан Бээжингийн уламжлалт анагаах, Эм зүйн их сургууль нь Хятадын анагаах ухааны эртний сургууль юм. Тус сургууль нь 13 сургуулиас бүрдэх бөгөөд бакалавр, магистр, докторын ахисан түвшний анагаах ухааны хөтөлбөрүүдтэй.

Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн стандартад нийцсэн сургууль болохыг зорин, дэлхийн түвшний зэрэглэлтэй хөтөлбөрүүд, сургалт, судалгаа, мэргэжлийг олон чиглэлийн дагуу олгож оюутан сурагчдадаа шилдэг, чанартай боловсрол, соёл, туршлагыг олгож ирснээр өнөөгийн дэлхийн түвшний их сургууль болон өргөжжээ.

Манай сургууль 22.308 оюутан сурагчтай бөгөөд тэдгээрийн дундаас 6.614 бакалавр (үүний дотор 1.254 гадаад оюутан), 1.406 мэргэжлийн оюутан (1.138 мэргэжлийн, 268 сувилахуйн оюутан), 1992 магистрын оюутан, 586 докторын зэргийн оюутантай. Мөн 52 орноос ирсэн нийт оюутны 15 хувийг эзлэх олон улсын оюутнуудтай. Бээжин Уламжлалт Анагаах, Эмзүйн Их сургууль нь оюутан сурагчид багш ажилчдын сурч боловсрох, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн олон төрлийн шинэлэг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн болон дадлага  хийх эмнэлгүүдтэй.