7000-5055, 8876-5555

Хойд Хятадын Технологийн Их сургууль

  • Байршил: Бээжин хот
  • Веб сайт: http://www.ncut.edu.cn/
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл: lixuan927@cuc.edu.cn
  • Утас: 010-65779359

Бээжин хотын өрнөдийн толгодын үзэсгэлэн төгөлдөр газар байрлах Хойд Хятадын технологийн их сургууль нь байгалийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хосолмол, эдийн засаг, менежмент, хуулийн чиглэлээр боловсрол олгогч олон талт-зарчимт сургууль юм.

1946 онд Ахисан Мэргэжлийн Технологийн Их сургуулийн дор үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургууль тэр цагаас хойш олон шинэчлэл хийж улмаар 1978 онд бакалаврын зэргийн хөтөлбөрийг олгох эрхийг авч 1985 онд Хойд Хятадын Технологийн Их Сургууль хэмээн нэрээ шинэчилсэн. 1988 оны 9 дүгээр сараас эхлэн тус сургууль нь Хятадын өнцөг булан бүрээс оюутан элсүүлж үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн. Манай сургууль ихэвчлэн бакалаврын зэргээр боловсрол олгодог бөгөөд өндөр зэрэглэлийн заах арга зүй, судалгааны арвин туршлагатай бүтээлч сэтгэлгээ бүхий багш профессоруудтай байхыг зорилгоо болгон ажилладаг.

Өнөөгийн байдлаар тус сургууль нь 25 бакалаврын зэргийн хөтөлбөр, 15.000 оюутан оюутан сурагчтай үүний дотор 10.000 гаруй бакалаврын зэргийн оюутан, 1.700 магистр, дээд боловсролын 3.100 насанд хүрсэн оюутан, 500 гадаад оюутантай.

Манай сургууль 30 хэлтэс бүхий коллеж, 12 заах арга зүйн болон туршилтын төв болон 9 судалгааны тэнхим, 775 багш профессорууд, үүнээс 71 хувь нь магистрын болон докторын зэрэг хамгаалсан.