7000-5055, 8876-5555

Төв Хятадын шинжлэх ухаан технологийн их сургууль

  • Байршил: Ү Хан хот
  • Веб сайт: www.hust.edu.cn
  • Зэрэг: Бакалавр, магистр, доктор
  • И-мэйл:
  • Утас:

Хуажун Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамны харъяа үндэсний жишиг их сургууль. Анхлан Хуажун Шинжлэх ухаан технологийн их сургууль, Тунжи Анагаахын их сургууль болон Вухан хотын Барилгын коллеж хамтран 2000 оны 5 дугаар сарын 26 өдөр байгуулсан. Хамгийн түрүүнд “211 боловсролын шинэчлэл бүтээн байгуулалт” үндэсний хөтөлбөр болон “985 буюу салбар шинжлэх ухааны инновацийн үндэсний хөтөлбөр ”-ийн шинэчлэл, бүтээн байгуулалтын өөрчлөлт хийгдсэн сургуулиудын нэг.

Тус сургуулийн талбай  7000 гаруй акр бөгөөд сургуулийн талбайд модод саглайн ногоорч өвс ногоо хивс мэт алаглах нь орчин тойрныг үзэсгэлэнтэй болгох төдийгүй зүлэгжүүлэлт сургуулийн талбайн 72%-ийг бүрхдэг. Ой дундах сургууль хэмээн алдаршсан. Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний систем иж бүрэн, нийтийн дэд бүтцйг сайн хөгжүүлсэн.

Манай сургууль сургалтын бүхий л чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд гүн ухаан, эдийн засаг, хууль, боловсрол судлал, утга зохиол, шинжлэх ухаан, инженер, анагаах, менежмент, урлаг зэрэг 10 гаруй шинжлэх ухааныг зүй зохистой хослуулсан судалгаа хөгжлийг явуулдаг.  97-н бакалавр мэргэжлийн, 214 магистрийн зэргийн, 183 докторын зэргийн эрх олгох нэгж, 39-н докторын дараах судалгаа, эрдэм шинжилгээний төвүүдтэй. Өнөөгийн байдлаар шинжлэх ухааны 1-р ангилалд багтах 7, 2-р ангилалд багтах 15-н жишиг сургалтын чиглэл (Дотор болон гэмтэл судлал 3-р ангилалд хамаарна),  жишиг 7 –н шинжлэх ухааны сургалт явуулдаг. Боловсролын яамны 3 дах удаагийн шинжлэх ухааны сургалтын үнэлгээгээр 1-р ангиллын  3-н төрлийн сургалт улсын хэмжээнд 1-р байрт 1-р ангиллын 5-н сургалт  3-р байранд, 1-р ангиллын 17-н сургалт эхний 10-т тус тус жагссан байна.

Нийт оюутны тоо: 57000

Гадаад оюутны тоо: 3700

Монгол оюутны тоо: 37

Сургуулийн вэб сайт: www.hust.edu.cn

Хэрхэн яаж У хан хүрэх вэ: Бээжингээс Ү хан хүрэхэд 1163 км. Өдөрт 50 гаруй галт тэрэг Бээжингээс Ү хан хот хүрдэг байна. Хурдны галт тэрэг 520 юань, удаан галт тэрэг 280 юань байдаг. Хурдан галт тэргээр 6 цаг, удаан галт тэргээр 12 цаг аялж Ү хан хотод хүрнэ.

Цаг уур: Ү хан хот нь зуны улиралд чийглэг бүгчим, хавар намрын улиралд тааламжтай. Өвөлдөө дунджаар +10 градус, зундаа дунджаар +28 градус байдаг.  Ү хан хот нь Ү Чан, Хан Көү, Хан Яан гэх гурван томоохон хоттой. Эдгээр метрополитан хот нь хоорондоо голоор зааглагдаж, гүүрээр холбогдсон байдаг нь Хятад улс дах хамгийн анхны орчин үеийн гүүрний эхлэл буюу “Анхны гүүр” гэдгээрээ алдартай.

Сургуулийн онцлог:
 Англи хэл дээр явагддаг 6-н бакалаврын зэргийн сургалт явагддаг. Үүнд машин үйлдвэрлэл автоматжуулалт, харилцаа холбооны инженер, олон улсын эдийн засаг худалдаа, клиник эмчилгээний анагаах ухаан, эм судлал, сувилахуй. Тус сургуульд 2001-2006 оны хооронд суралцаж төгссөн Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн ба тус сургуулийн захирал Динг Лие Юн өөрийн биеэр талархлы захиа явуулсан ажээ.

Сургуулийн хамгийн сайн мэргэжил:

Механик инженер

Харилцаа холбооны инженер

 Клиник эмчилгээний анагаах ухаан

Яагаад Төв Хятадын технологийн их сургууль вэ:

Багш боловсон хүчний хүчирхэг, сургалтын чанар сайн, гадаад оюутанд олон төрлийн мэргэжлээс сонгох боломжийг олгодог.

Хэлний бэлтгэлийн тухай:

Суралцагчийн хятад хэлний түвшингөөс хамаарч A-аас G хүртэл зэрэгт хуваах бөгөөд нийт 7-н түвшний анги сургалт явуулдаг. Та өөрийн ямар түвшинд суралцахаас хамааран түвшингээ тогтоон суралцах бүрэн боломжтой.

Дотуур байр:

Нэг хүний өрөө болон 2 хүний өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Дотуур байранд нийтийн гал тогооны өрөөтэй. Нийт 3-н гадаад оюутны дотуур байр байдаг. (Байжинге, Хуахун, Найрамдал).  Байжинге дотуур байр 18 давхар, Найрамдал дотуур байр 7 давхар, Хуахун вилла.

Ганцаараа амьдрах өрөө 1200 CNY / 1 сарын төлбөр/

Хоёулаа амьдрах өрөө 700 CNY / 1 сарын төлбөр/

Төлбөрийн тухай:

Төрөл Бүртгэлийн хураамж/1 удаа/ Төлбөр /1 жил, CNY/ Бүртгэл дуусах хугацаа Тайлбар
Хэлний бэлтгэл 600 15000 2017.03.15-2017.07.15 Сургалтын төлбөрийг хагас жилээр төлж болно
Бакалавр 600 18000-33000 2017.07.15 Мэргэжлээс хамааран төлбөр өөр
Магистр 600 25000-30000 2017.07.15 Мэргэжлээс хамааран төлбөр өөр
Доктор 600 30000-42000 2017.07.15 Мэргэжлээс хамааран төлбөр өөр