7000-5055, 8876-5555

Тяньжины Их сургууль        

  • Байршил: Тяньжин хот
  • Веб сайт: http://www.tju.edu.cn/
  • Зэрэг: Бакалавр, Магистр, Доктор
  • И-мэйл:
  • Утас:

Тяньжины их сургууль нь Хятадын хамгийн анхны их сургууль юм.Тус сургууль нь 1895 онд байгуулагдсан, Хятадын БСШУЯ-ны дэргэдэх гол их сургууль юм. Тяньжины их сургууль нь инженерийн мэргэжлээрээ алдартай бөгөөд шинжлэх ухаан, менежмент, эдийн засаг, утга зохиол, философи, урлаг, эм судлал, хятад хэл зэрэг салбаруудад сургалтаа явуулж байна.

Тус сургуульд 1280 профессор, туслах профессор, 13 академич багшлах бүрэлдэхүүнд ажилладаг. Одоогоор 27.000 оюутан энэ сургуульд сурч байна.

Дэлхийн дахинд 90 улсын 9.000 гаруй гадаад оюутан энэ сургуулийг төгсжээ. Мөн Япон, Солонгос, Герман, Америк, Англи, Орос, Вьетнам, Тайланд, Индонез зэрэг 36 улс орнуудын  146 их, дээд сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна.