7000-5055, 8876-5555

Зүүн Хойд бүсийн ойн их сургууль

  • Байршил: Харбин хот
  • Веб сайт: www.nefu.edu.cn
  • Зэрэг: Бакалавр, магистр, доктор
  • И-мэйл: studyatnefu@163.com
  • Утас: +86-451-82192454

Зүүн хойд бүсийн ойн аж ахуйн их сургууль нь Жөжянь их сургуулийн Агрономийн сургуулийн  Ойн тэнхим болон Дунбэй их сургуулийн Агрономийн сургуулийн  Ойн тэнхимийн үндэс суурин дээр  1952 онд байгуулагдсан. Боловсролын яам, Улсын ойн аж ахуйн газар, Хэй Лунжянь мужийн захиргаа хамтран “211 боловсролын шинэчлэл бүтээн байгуулалт” үндэсний хөтөлбөр болон “Салбар шинжлэх ухааны инновацийн үндэсний хөтөлбөр ”-ийн шинэчлэл, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Боловсролын яамны шууд харьяа  үндэсний жишиг их сургууль.

Манай сургууль нь ойн аж ахуйн шинжлэх ухааны сургалтыг гол болгон ойн инженерингийн өвөрмөц сургалтаар онцгойрдог бөгөөд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, инженеринг, эдийн засаг, менежмент, утга зохиол, хууль, анагаах ухаан болон урлагийн сургалтыг хослуулан хөгжүүлж буй олон шинжлэх ухааныг цогцолбор их сургууль юм.  Магистрийн сургалтын сургууль, 17-н салбар сургууль болон сургалтын 1 төвтэй. Бакалаврын мэргэжлийн 62, докторын дараах эрдэм шинжилгээний солилцооны 9-н төв, 2-р ангилалын салбар шинжлэх ухааны магистрын мэргэжлийн 38-н нэгж,  1-р ангилалын салбар шинжлэх ухааны магистрын мэргэжлийн 19-н нэгж, 2-р ангилалын салбар шинжлэх ухааны магистрын мэргэжлийн 93-н нэгж,  10-н төрлийн 33-н салбарын магистрийн мэргэжлийн зэрэг олгох нэгж тус тус байна.

Шинжлэх ухааны 1-р ангилалд багтах үндэсний жишиг 3-н сургалт, 2-р ангилалд багтах шижлэх ухааны жишиг 11-н сургалт,  улсын ойн аж ахуйн газрын 1-р ангилалын шинжлэх ухааны жишиг 6-н сургалт,  Хэй Лунжян мужийн шинжлэх ухааны нэгдэлийн 1 сургалт,  Хэй Лунжян мужийн тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх 3-н инстанц сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Улсын төлөвлөлтийн хороо, Боловсролын яам болон Сангийн яам хамтран голлох шинжлэх ухаан техникийн мэргэжилтэн бэлтгэх улсын баазаар,  Боловсролын яамнаас  суурь шинжлэх ухааны судалгаа сургалтын мэргэжилтэн бэлтгэх бааз болгон тус тус баталсан боловсролын шинэчлэлийн туршилт, улсын шилдэг инженер, ойн аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн туршилт тус тус хийгдэж буй сургууль.

Гадаад оюутны тоо:  424

Монгол оюутны тоо: 1