7000-5055, 8876-5555

Хятад хэлний сургалтын төв үйлчилгээ

Үндсэн хөтөлбөр

Манай “Үндсэн хөтөлбөр”-т 13-аас дээш насны хүмүүс хамрагдаж Хятад хэлний бүх түвшний сургалтад хамрагдаж, шат дараалан суух боломжтой.

  • Анхан шат
  • Анхан дунд шат
  • Дунд шат
  • Ахисан дунд
  • Гүнзгий шат

Энэхүү хөтөлбөрт мэргэжлийн хятад, монгол багш дүрэм ашиглан унших, бичих, сонсох, ярих техникийг заах бөгөөд хятад хэлний үгсийн сан болон дүрмийн мэдлэг дээр тулгуурлан бусад чадваруудыг хөгжүүлдэг.

Та “Үндсэн хөтөлбөр”-ийг сонгосноор

  • Шинэлэг сургалтын арга барил, хялбар суралцах хөтөлбөр, орчин үеийн  заах арга барилд тулгуурлан олон жилийн туршлагатай багшаар хичээл заадаг
  • Ярих, унших, сонсох дадлагаар дүрэм болон үгсийн санг төгс хэрэглэж сурахад чиглэдэг
  • “Бээжингийн Хэлний Их Сургууль”-иас эрхлэн гаргасан гадаад хүн хятад хэл сурах хамгийн шилдэг сургалтын сурах бичгүүд ашигладаг
  • Цаашид HSK шалгалтад бэлтгэгчдэд гол суурь болдог

 № 

 Сургалтууд

 Үргэлжлэх хугацаа

 7 хоногт

 Өдөрт

 1 цагийн төлбөр ₮

 Нийт төлбөр ₮

 1

Анхан

36 цаг/ 4 долоо хоног

5 өдөр (Да-Ба)

120 мин

6100

220000

 2

Анхан дунд

36 цаг/ 4 долоо хоног

5 өдөр (Да-Ба)

120 мин

6100

220000

 3

Дунд

36 цаг/ 4 долоо хоног

5 өдөр (Да-Ба)

120 мин

6100

220000

 4

Ахисан дунд 

36 цаг/ 4 долоо хоног

5 өдөр (Да-Ба)

120 мин

6100

220000

 5   Гүнзгий    36 цаг/ 4 долоо хоног   5 өдөр (Да-Ба)   120 мин   6100 220000
 

 Бүртгүүлэхээр ирэхдээ 1 хувь чээж болон сургалтын төлбөртэйгээ ирнэ үү! 

Анхан шат

Анхан шатны сургалтын нэг сарын хугацаанд та галиг, 300 ханз үсэг сурч тухайн үг хэллэгийг өөрийн болгож, хэрэглээнд оруулан ярих,сонсох, бичих чадварууд эзэмшинэ. Мөн амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадвар, дадлуудыг эзэмшинэ.

Анхан дунд шат

Анхан дунд шатны сургалтын нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та  500-1.000 ханз нэмж сурах ба ярих, сонсох, бичих чадварууд болон амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадваруудын илүү өндөр түвшинд эзэмшинэ.

Дунд шат

Дунд шат нь мөн нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та шинээр 500-1.000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэхүү шатанд амжилттай суралцсанаар хятад хэлний түвшний HSK шатны 3-р түвшинд хүрнэ.

Ахисан дунд шат

Ахисан дунд шат нь мөн нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та шинээр 500-1.000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэхүү шатанд амжилттай суралцсанаар хятад хэлний түвшний HSK шатны 4-р түвшиний анхан шатны мэдэгдэхүүнтэй болно.

Гүнзгий шат

Гүнзгий шатны сургалт мөн нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та  шинээр 1.000 ханз сурч, 2.000-3.000 гаруй үгийн баялагтай болж хятадын уран зохиол, сонин сэтгүүлүүд уншиж ойлгох, хятад хүмүүстэй чөлөөтэй нэвтрэлцэж, ярихаас гадна өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна. Хятад хэлний түвшний HSK шатны 4-р түвшинд хүрнэ.

HSK хөтөлбөр

HSK  гэж юу вэ?

HSK шалгалт нь 汉语水平考试 гэсэн үгний товчлол бөгөөд Хятад улсын их дээд сургуулиудад гадаад оюунууд болон Хятад улсын бусад үндэстнүүд элсэн ороход хэлний түвшин шалгахад хүлээн зөвшөөрөгдсөн гол шалгалт юм. . Шалгалтыг Бээжингийн Хэлний Их Сургууль зохион байгуулж авдаг. HSK шалгалт нь 1-6 хүртэлх түвшинтэй байдаг.

HSK шалгалтын онцлог

  • HSK 4-р шатны сургалтад 1.000-1.500 орчим ханз болон дүрэм мэдсэн байх шаардлагатай бөгөөд нийгмийн харилцаанд байнга хэрэглэгдэх үг хэллэгүүдийг судалсан байх
  • HSK 5-р шатанд 2.500-аас дээш ханз болон дүрмийн  мэдлэгтэй ,сонин сэтгүүл кино зурагтын нэвтрүүлэг ойлгох болон хятад хэлээр чөлөөтэй ярих чадвартай байх
  • HSK 6-р шатанд 5.000 гаруй шинэ үг болон дүрэм мэдсэн байх шаардлагатай бөгөөд хятад хэл дээрх аливаа мэдээллийг амархан сонсож болон уншиж ойлгох чадвар өндөр байх. Мөн амаар болон бичгээр өөрийгөө бүрэн төгс илэрхийлж чаддаг байх

Үүнээс гадна

  1. Хятадаар унших, бичих, сонсох, ярих чадваруудыг шалгадаг
  2. Ярианы шалгалтыг бодит хүнтэй ярилцаж өгдөг бөгөөд дуу хураагуурт бичиж дараа нь тохирох үнэлгээг өгдөг
  3. Лекц тэмдэглэх, уншлагын аргууд, эссэ бичих зэрэг их сургуулийн оюутны эзэмшвэл зохих чадваруудыг шалгаж, Хятад хэлний системтэй мэдлэгийг шаарддаг
  4. HSK-ны сургалт, цагийн хуваарийн дэлгэрэнгүйг www.kunz.mn-ээс авна уу

Нэмэлт хөтөлбөрүүд

Энэхүү ангиудад та хамрагдсанаар үндсэн хөтөлбөрөөс гадна хөтөлбөрийн дагуух унших, бичих, сонсох, ярих чадваруудыг эзэмшиж системтэй мэдлэгийг олж авах болно.

  • Ганцаарчилсан анги
  • Ярианы анги
  • Бизнесийн хятад хэл
  • Хүүхдийн анги
  • Албан байгууллагын тусгай хөтөлбөр
  • Бусад

Ганцаарчилсан анги

Ганцаарчилсан ангийг сонгосноор та өөрийн хятад хэлний мэдлэг болон өөрт тулгарч буй бэрхшээл дээр үндэслэн Монгол, Хятад багштай ганцаарчлан зөвхөн танд зориулсан хөтөлбөрөөр суралцах болно. Тус ангийн онцлог нь өөрийн цаг завыг тохируулан, суралцахыг хүссэн чадвар, салбараа сонгон суралцах боломжтой.

Ярианы анги

Ярианы ангийг хятад багш заах бөгөөд суралцах хугацаанд хятад хэлэнд өргөн хэрэглэгддэг ярианы үг болон дүрмийг түлхүү хэрэглэж сурна. Ярианы анги нь  Анхан дунд, Дунд, Ахисан дунд, Гүнзгий гэх шатуудтай бөгөөд түвшнийг нь тогтоон, шатаасаа шалтгаалан заагдах үг хэллэг, дүрэм, уншлага өөр  байна.

Бизнесийн хятад хэл

Бизнесийн хятад хэлний анги нь Анхан, Дунд, Гүнзгий шатуудтай ба шат бүрийн онцлогт тааруулсан өөр өөр хөтөлбөртэй. Анхан шатны анги нь хамгийн өргөн хэрэглэгддэг бизнесийн үг хэллэг дүрмийг сурах бол дунд, гүнзгий шат нь албан бичиг бичих, CV бичих, гэрээ хэрхэн бичих зэрэг илүү нарийвчилсан хөтөлбөртэй болно.

Хүүхдийн анги

Тус ангид 7-11 насны хүүхдүүдийн онцлогт тааруулан анхан шатны мэдэгдэхүүн олгох анги юм. Хүүхдийн анги нь сургуулийн өвөл болон зуны амралтыг тохиолдуулан нээгддэг ба хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанд тохируулан өдөрт 1цаг 30 минутаар дундаа 15 минутын завсарлагаатай явагддаг.

Албан байгууллагын тусгай хөтөлбөр

Тус хөтөлбөр нь албан байгууллагын хүсэлтийн дагуу хөтөлбөрийг зөвхөн тухайн байгууллагад тохируулан хамгийн багадаа 4-с дээш хүнд заах боломжтой.

Бусад

Манай байгууллага мэргэжлийн хятад хэлний багш (олон улсад заах сертификаттай) , орчуулагч хөтөч , хятад хэлтэй нягтлан бодогч бэлдэх болон алсын зайн сургалт зэргийг явуулах гэж байна.