7000-5055, 8876-5555

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу

Юуны өмнө манай вэбсайтаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Күнз” ХХК нь 2013 оны 4 сарын 25-нд байгуулагдаж өнөөг хүртэл дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

- Хятадад суралцах
- Хятад хэлний сургалтын төв
- Хятад доторх орон нутгийн билет захиалга

Хятад улс ази тивд төдийгүй дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж эхлээд байна. Дэлхийн том компаниуд, үндэстэн дамнасан корпорациуд Хятадыг сонирхож хятад үйл ажиллагаа явуулахаар хүсэж тэмүүлдэг болжээ. Хятадын эдийн засгийн хүчирхэг болохын хэрээр боловсролын салбар даган үсрэнгүй хөгжиж байна.

Тиймээс манай компани Монгол залуучуудаа  Хятадын шилдэг их, дээд сургуульд чанартай боловсрол эзэмшиж, нарийн мэргэжил эзэмших боломж, бололцоог бий болгосноор ирээдүйд улс эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хүний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтэй илтгэж байна.

Манай компанийн жилдээ 100 гаруй  монгол залуусыг Хятадын шилдэг их, дээд сургуулиудад суралцуулж байна. Манай гол баримталдаг зарчим бол оюутан залуустайгаа байнгын холбоотой байж тэднийг дэмжин ажиллахад оршдог.

Хятадын боловсролын хөтөч “Күнз боловсролын төв” Та бүхэндээ аз жаргал, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидэнтэй хамтарч ажилласан та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн,                         

Гүйцэтгэх захирал: / С.Анармаа/