7000-5055, 8876-5555

Зөвлөгөө

БНХАУ улсад суралцахад оюутан дараах визний материал бүрдүүлдэг.

Визний төрөл

Х1 - 180 хоногоос дээш хугацаанд Хятад улсад сурч боловсрох зорилгоор явахад

Х2 - 180 хоногоос бага хугацаанд Хятад улсад сурч боловсрох зорилгоор явахад

Х1 визний бүрдүүлэх материал

  1. БНХАУ-ын хувийн болон албан ёсны сургуулийн ”Сургуульд элсүүлж авсан” тухай албан ёсны захидал  /эх хувь  ба хуулбар /

  2. БНХАУ-д суралцах гадаад оюутны өргөдөл

JW201, JW202 хүснэгт )/эх хувь  ба хуулбар /

  1. Паспорт болон иргэний үнэмлэх  /эх хувь  ба хуулбар /

  2. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /эх хувь  ба хуулбар /

  3. Визний анкет /бүрэн бөглөсөн байх/

Х2 визний Бүрдүүлэх материал

Энэ визэнд мөн Х1 ижил материал бүрдүүлнэ.