7000-5055, 8876-5555

Тэтгэлэг

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:

  1. Бакалавр:

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх.

      2. Мэргэжил дээшлүүлэгч:

Магистрант:

  • бакалавр зэрэгтэй

  • 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй

  • 35 хүртэлх насны;

Докторант:

  • магистр зэрэгтэй

  • 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй

  • 40 хүртэлх насны